Жиү жицү бөхийн шилдгүүд ДАШТ-д хүчээ сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-16 12:14:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Абу Даби хотноо энэ сарын 20-26-ны д жиү жицүгийн 2019 оны ДАШТ-ийг зохион байгуулна.


Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас дэлхий, тив болон олон улсын тэмцээний медальтнуудаас бүрдсэн шилдэг тамирчдын бүрэлдэхүүнтэй шигшээ баг оролцоно. Абу Дабиг зорих баг тамирчдыг үдэн гаргах ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд Монголын үндэсний олимпын хорооны байранд болно.

 

Холбоотой мэдээ