“Volkswagen” компанийн гүйцэтгэх захирал асныг залилангийн хэрэгт буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-16 13:15:44

БЕРЛИН. /NHK/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн гүйцэтгэх захирал асан Мартин Винтеркорныг дизель хөдөлгүүрт автомашинуудын талаарх дуулиантай холбогдуулан залилангийн хэрэгт буруутгасан байна.


Даваа гарагт Германы прокурорууд тус компанид өндөр албан тушаал хашиж байсан дөрвөн хүнийг дээрх хэрэгт буруутгасны дунд М.Винтеркорн байжээ.


Volkswagenкомпани автомашины утаа ялгарлын шалгалтыг давахын тулд дизель хөдөлгүүрт автомашинууддаа хууль бус программ хангамж суулгасан тухай мэдээлэл 2015 онд олон нийтэд цацагдах үед М.Винтеркорн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан юм.


Прокуроруудын үзэж буйгаар, М.Винтеркорн энэ талаар мэдэж байсан хэдий ч АНУ, Европын эрх баригчид болон хэрэглэгчдэд мэдээлэхгүйгээр дээр дурдсан төрлийн тээврийн хэрэгслүүдийг үргэлжлүүлэн худалдаалахыг зөвшөөрсөн ажээ.


Volkswagen” компанийн гүйцэтгэх захирал асныг шүүх хурлаар оруулах эсэхийг Германы шүүх шийдэх төлөвтэй байна. М.Винтеркорн дээрх явдлын дараа буюу 2018 оны есдүгээр сард албан тушаалаасаа огцорч, энэ хэргийн талаар огт мэдээгүй гэж мэдэгдэж байсан юм.


Өнгөрсөн онд АНУ-ын эрх баригчид түүнийг хэрэглэгчдийг залилахын тулд хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгаж байжээ. 

Холбоотой мэдээ