Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд арслан Э.Оюунболд түрүүлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-16 13:12:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өнгөрсөн ням гарагт /2019.04.14/ Бөхийн өргөөнд болж Монгол Улсын арслан Э.Оюунболд долоо даван түрүүлэн, улсын харцага Н.Золбоо үзүүрлэв.


Барилдааны их шөвөгт улсын начин Ч.Хөхчирэнгэр, Д.Амарсайхан, дунд шөвөгт улсын аварга С.Мөнхбат, заан М.Өсөхбаяр, харцага Х.Гантулга, аймгийн арслан О.Наранбаатар нар үлдсэн байна.


“Чингис хаан” банкны нэрэмжит “Сонгинохайрханы хишиг” бөхийн барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр нараар ахлуулсан чансаа өндөр 128 бөх барилджээ.


МҮБХ болон “Жудаг” групп хамтран санаачилсан “Уран гараа дэвээ, шаваатай бөх” хэмээх шагналын эзнээр улсын заан М.Өсөхбаяр тодорсон байна

Холбоотой мэдээ