ОХУ-ын С-400 системийг худалдаж авахтай холбоотой асуудлыг Трамптай хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-16 14:28:06

ВАШИНГТОН. /TASS/. Турк улсын Сангийн сайд Берат Албайрак Вашингтонд айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, ОХУ-аас зенитийн пуужингийн С-400 систем худалдаж авахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай телевизийн NTV суваг мэдээлэв.


Тус сувгаар мэдээлснээр, уулзалт ажил хэрэгч, эерэг уур амьсгалд болсон гэж Албайрак АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ. Тэрбээр мөн С-400 системийг Туркт нийлүүлэх асуудалд Трамп “боломжийн байр сууринаас хандаж” байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Албайрак Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы илгээсэн захидлыг Трампт дамжуулан өгсөн гэж NTV суваг онцлон мэдээлжээ.


Туркийн Сангийн сайд АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтэй уулзлаа гэж урьд нь мэдээлж байв. Тэрбээр мөн хөрөнгө оруулагчид болон Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзсан байна. 


 


Холбоотой мэдээ