“Хаадын тоглоом” цувралын сүүлчийн бүлэг хамгийн өндөр хандалт авжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-16 14:58:05

ЛОНДОН. /Reuters/. “Хаадын тоглоом” цувралын хамгийн сүүлийн буюу 8 дугаар бүлгийн эхний ангийг Америкийн 17.4 сая иргэн үзжээ. Өмнөх ангиудыг үзсэн хүмүүсийн тоотой харьцуулахад энэ тоо нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Түүнчлэн 8 дугаар бүлгийг “Хаадын тоглоом” цувралын бусад ангиудтай харьцуулахад хамгийн өндөр хандалт авсан бүлэг болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус цувралын талаарх “Твиттер”-ийн жиргээний тоо 5 саяд хүрчээ.  


Nielsen” судалгааны газрын мэдээлснээр, “Хаадын тоглоом” цувралын өмнөх бүлгийн төгсгөлийн ангийг 2017 онд “HBO” сувгаар 16.5 сая хүн үзсэн байна. 

Холбоотой мэдээ