В.Путин, Р.Дутерте нар ойрын саруудад уулзах төлөвтэй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-16 15:27:14

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нар ойрын саруудад уулзаж магадгүй байгаа тухай Филиппиний Хөдөө аж ахуйн сайд Эммануэль Пиньоль мэдэгджээ.


Уулзалтын үеэр талууд Евразийн эдийн засгийн холбоо болон Филиппин хоорондын хэлэлцээрийн хэтийн төлөвийг хэлэлцэж магадгүй байна. Түүнчлэн Филиппиний компаниуд наргил модны бүтээгдэхүүнийг Орост нийлүүлэх сонирхолтой байгаа тухай тэрбээр цохон тэмдэглэжээ.


"Бид наргил модны бүтээгдэхүүнийг нийлүүлэх ихээхэн сонирхолтой байгаа. Энэ бол манай экспортын гол бүтээгдэхүүн юм. Бид Орост болон Зүүн Европт шинэ зах зээлийг нэвтрүүлэхийг оролдож байгаа” хэмээн Пиньоль мэдэгдэв. 

Холбоотой мэдээ