“Тамхигүй Чойр” сарын аян зарлажээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-04-17 13:45:23

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сум буюу Чойр хотын иргэд, зарим албан байгууллага “Тамхигүй Чойр” нэг сарын аянд нэгджээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Тамхины эсрэг хувьсгал” төслийн хүрээнд орон нутгаас “Тамхигүй Чойр хот” аяныг зарлаж тамхины хор нөлөө хийгээд ажлын байранд тамхигүй орчин бүрдүүлэх талаар таван байгууллагын 106 ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан байна.

Мөн “Тамхины хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилтийг “Tobacco spotter” хэмээх аппликейшн ашиглаж судалгаа авч байгаа аж.

Мөн хил залгаа орших Дорноговь аймгийн Сайншанд хот дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй "Тамхидалтын эсрэг хувьсгал" тунхаг бичигт гарын үсэг зурж "Тамхигүй ажлын байрны бодлого"-ыг хэрэгжүүлж эхлээд буй.

Холбоотой мэдээ