Ким Жөн Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
“Нөхөр Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна.
Энэ бол Ким Жөн Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын 28-нд Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсаны дараа Пёньян олон нийтэд мэдээлсэн зэвсгийн анхны туршилт гэдгийг “Reuters” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ. Тус улс ойрын зайн тусгалтай зэвсэг туршсан байж магадгүй байна.