Цагааннуур суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-18 15:08:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнүүн-Уул гэдэг газар энэ сарын 15-нд гарсан ойн түймрийг өчигдөр орон нутгийн иргэд бүрэн унтрааж Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Цагааннуур сум дахь байгаль хамгаалагч Г.Магсар, Б.Гэлэгцогт нарт хүлээлгэн өгсөн байна.  

Түймрийн голомтод орон нутгийн 24 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой 3 өдөр ажиллаж бүрэн унтраасан ба түймэрт 8 га талбай шатжээ. Тус аймгийн нийт нутгаар хуурайшилттай байгаа бөгөөд он гарсаар 6 сумын нутагт 7 ой хээрийн түймэр гарчээ.

Холбоотой мэдээ