"Бугатай" цэцэрлэгт хүрээлэнг шинэлэгээр тохижуулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-04-18 22:23:51

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат энэ жил "Бугатай" цэцэрлэгт хүрээлэнг шинэлэгээр тохижуулахаар төлөвлөжээ.

Уг ажилд Нийслэлийн хот тохижилтын байгууллагатай хамтран ажиллахаар тус газрын дарга Б.Бямбадоржтой зөвшилцлөө. 

Ц.Идэрбат "Хүн зугаалах, амрах нөхцөл бүрдээгүй цэцэрлэгт хүрээлэнгүүдийг "амь" оруулж, тохижилтын ажлуудыг дэс дараатайгаар хийнэ" гэдгээ илэрхийлж байсан. Өнгөрсөн онд "Р. Чойномын номтой" цэцэрлэгт хүрээлэнг улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр тохижуулсан байдаг. Тун удахгүй Чинис хотын иргэд шинэлэгээр тохижуулсан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломж ийнхүү бүрдэж байна.

 

Холбоотой мэдээ