Шороон шуурга шуурснаас үзэгдэх орчин харагдахгүй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-19 13:42:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах тул цаг агаарын аюултай үзэгдлээс  Цаг уур, орчны шинжилгээний газар сэрэмжлүүллээ.


Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин харагдахгүй болсон тул замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцож, шаардлагатай тохиолдолд шуурга намжих хүртэл түр зогсохыг Автотээврийн үндэсний төв зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ