Шри-Ланкад найм дахь удаагаа дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-21 18:19:50

МОСКВА. /Риа Новости/. Шри-Ланкад найм дахь удаагаа дэлбэрэлт болсон тухай орон нутгийн цагдаагийн газар мэдэгдсэнийг "Франс Пресс" агентлаг иш татан мэдээлжээ. Дэлбэрэлт тус улсын Дематагода хотын орон сууцны цогцолборт болжээ. 


Эхний 6 дэлбэрэлт Коломбо хотод байрлах 5 одтой зочид буудал болон Котахена, Негомбо, Баттикалоа хотын сүмүүдэд  болж байсан улаан өндөгний баярын үеэр болжээ. Дехивала хотод 7 дахь удаагаа дэлбэрэлт болсон байна. Шри-Ланкад болсон дэлбэрэлтийг террорист халдлага байж болзошгүй байгаа тухай "Daily Mirror" сонин эх сурвалжуудыг иш татан мэдээлсэн байна.  


Дэлбэрэлтийн улмаас 180 хүн амиа алдаж, 500 хүн бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд АНУ, Их Британи, Нидерланд улсын иргэд байсан байсан тухай “Франс Пресс” агентлаг мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ