В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-22 11:51:19

МОСКВА. /TASS/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Владимир Зеленскийд баяр хүргэжээ. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль өнгөрсөн ням гарагт болсон юм.


“В.Зеленскийд баяр хүргэж байна. Хоёр улсын харилцаа холбоог бэхжүүлж, ард иргэдэд илүү их боломж олгохын тулд та бүхэнтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Ж.Трюдо “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна. Түүнчлэн сонгуулийн явцад ажиглалт хийсэн Канадын иргэдэд тэрбээр талархал илэрхийлжээ.


Украины Сонгуулийн төв комиссын цахим протоколуудын 50 хувийг боловсруулсны дараах байдлаар В.Зеленский 73.01 хувийн саналаар ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд тэргүүлж байгаа юм. Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко сонгогчдын 24.65 хувийн дэмжлэгийг авжээ. 

Холбоотой мэдээ