Дундговь аймгийн 10 сумыг бүртгэлийн онлайн мэдээллийн сантай холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-22 18:00:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Нийгмийн хүртээмжийг сайжруулах бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийн хүрээнд Дундговь аймгийн 10 сумыг бүртгэлийн онлайн мэдээллийн сантай холбох тухай тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлж байна.

Ийнхүү онлайн бүртгэлийн системд холбогдсоноор сумдын бүртгэлийн албан хаагчид мэдээллээ улсын бүртгэлийн системд шууд оруулах боломж бүрдэх ажээ.

Өнгөрсөн 7 хоногт Улсын бүртгэлийн ерөнхий газраас Дундговь аймгийн УБХ-ийн алба хаагчид, сумдын бүртгэгч нарт бүртгэлийн шинэчлэгдсэн багц хуулийн хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн болон ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажлын байрны 2 өдрийн сургалт зохион байгуулжээ.

Тус сургалтад  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, удирдах албан тушаалтнууд болон Азийн хөгжлийн банкны Нийгмийн хүртээмжийг сайжруулах бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийн зохицуулагч нар оролцсон бөгөөд энэхүү сургалтын үеэр сумдыг бүртгэлийн онлайн мэдээллийн сантай холбох талаар танилцуулсан байна.  

Хөдөөгийн 14 сумын бүртгэгч нарт онлайн бүртгэлийн системийг ажиллуулах арга зүйг эзэмшүүлэхийн тулд тэднийг гаргасан хуваарийн дагуу Сайнцагаан суманд бүтэн өдрөөр дадлага хийлгэх ажээ. 

Холбоотой мэдээ