Алдарт эхийн одонгийн мөнгө
ТОЙМ
Хооронд нь салгаж ойлгоход түвэгтэй олон зүйл байдаг. Түүний
нэг нь алдарт эхийн одонгийн урамшуулал,
хүүхдийн мөнгө болоод байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо (2019
оны 4 дүгээр сарын 16)-ны хуралдаан дээр ХНХЯ-ны төрийн нарийн
бичгийн дарга Г.Өнөрбаярын “нийгмийн халамжийн сангаас 218.6 мянган одонтой
эхчүүд (жилд 1 удаа 100-200 мянган)-эд 2018 онд 30 тэрбум төгрөг олгожээ” гэсэн
тайлбар хийснээс хойш олны анхааралд орлоо.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар дөрвөн хүүхэд
төрүүлж өсгөсөн ээж хоёрдугаар, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эх хүнд
нэгдүгээр зэргийн одон олгодог. Гэхдээ хамгийн бага (отгон)
хүүхэд нь нэг нас хүрсэн байх ёстой аж. Амьдрал янз бүр болохоор дөрөв,
зургаа дахь хүүхэд нь ой хүрэлгүй эндэх тохиолдол гардаг байна. Ийм нөхцөлд одон авах боломжгүй болдог. Энэ байдалд дүн шинжилгээ хийж одонг 4, 6 төрсөн ээжүүдэд олгодог эрх зүйн орчин
бүрдүүлэх талаар УИХ-ын гишүүд, Өргөдлийн
байнгын хороо, ХНХЯ, эрх бүхий албан тушаалтанд эхчүүд ханддаг гэнэ. Тэр дагуу
эрх зүйн орчин шинэчлэх талаар тус байнгын хороо хэлэлцэх байсан ч түүнээсээ
хальж алдарт эхийн одонгийн мөнгийг бага хүүхдийг нь 16 нас хүрвэл зогсоох талаарх хэлэлцүүлэг болон хувирч дөрөв болон түүнээс
дээш хүүхэдтэй эхэд насан туршид нь олгох тэтгэмжийг өөрчлөх нь зүйтэй гэдэг
дээр санал нэгдсэн бололтой. Түүн дээрээ үндэслэн “Нийгмийн халамжийн тухай”
хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын гишүүд болон иргэдээс гарсан дээрх саналыг
тусгах үүрэг, чиглэл ХНХЯ-нд өгчээ. Тус
байнгын хорооноос ийм чиглэл өгөхөд одонтой эхийн тоо жилд дөрвөн мянга 500-гаар нэмэгдэх гэсэн тоон мэдээлэл нөлөөлөв бололтой. Энэ хэмжээгээр төсвийн зарлага нэмэгддэг гэнэ.
Гэхдээ 1957 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, мөн
БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмээр найман хүүхэдтэй ээжид алдарт эхийн I одон, таван хүүхэдтэй бол II
одон олгодог. Гэхдээ хүүхдүүд
эсэн мэнд, бага хүүхэд нь нэг нас хүрсний дараа олгодог журамтай байжээ.
Түүнийг 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар баталгаажуулжээ. Улмаар, УИХ 2010 оны 6 дугаар
сарын 25-ны өдөр “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх”-ийг урамшуулах тухай хуулийг
шинэчлэн найруулахдаа хүүхдийн тоог өөрчлөн дөрөв бол хоёрдугаар зэргийн,
зургаа бол нэгдүгээр зэргийн одон олгодог болжээ. Хуулийн зохицуулалтын хамгийн бага хүүхэд нь нэг нас
хүрсэн байх гэсэн ойлголтыг 4,6 төрсөн бол одон олгодог болгон өөрчлөх талаар
ярих явцад алдарт эхийн одонгийн урамшуулал (жилд
нэг удаа олгодог 100-200 мянган)-ыг хасах гэж байгаа мэт ойлголт руу
хальтран орсон нь нийгэмд эвгүй сэтгэгдэл төрүүлжээ.
Ер нь өнгөрснийг өнгийн харвал дөрвөн хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд 100 төгрөгөөр тооцон жилд дөрвөн зуун төгрөг (хүүхдийн мөнгө) олгож эхэлжээ. Харин таван хүүхэдтэй бол алдарт эхийн одон өгдөг. Мөн хүүхэд бүрд жилд 150 төгрөгөөр тооцон жилд 750 төгрөг олгодог байжээ. Харин зургаагаас дээш бол хүүхэд бүрд 200 төгрөгөөр тооцон олгож байжээ. Тухайлбал, найман хүүхэдтэй өрхөд жилд мянга 600 төгрөг олгож байх жишээтэй. Гэхдээ хүүхэд 16 нас хүрээд мөнгөнөөс хасагддаг байсан юм. Харин нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-2004 оны хооронд хүүхдийн мөнгө сураг тасарчээ.
УИХ-ын 2004
оны ээлжит сонгуулиар “Эх орон- Ардчиллал” (Ардчилсан нам, Эх- орон, ИЗНН) эвсэл
хүүхэд бүрт 10 мянган төгрөг олгоно гэж амласнаар хүүхдийн мөнгө сэргэсэн юм.
Гэхдээ сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар (2004-2006
оны хоорон дахь Ц.Элбэгдоржийн) хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгөөгүй. Амьжиргааны
баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд сард гурван мянган төгрөг олгож эхэлсэн
билээ. Эдүгээ бүх хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. Энэ
бол хүүхдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж яваа
арга хэмжээ. Алдарт эхийн одонгийн урамшуулал (2006
онд)-ыг
УИХ-ын гишүүн асан Нямжавын Батбаяр (фортунаа) санаачилсан юм. Олон хүүхэд (дөрвөн
хүүхэдтэй 50 настай)-тэй тэтгэвэрт гарсан одонтой эх бүрэн
тэтгэврийн доод хэмжээ (2019 онд нэмэгдсэн) 314 мянган төгрөг болсон. Хамгийн бага
тэтгэврийг авдаг тэдний орлогыг нэмэх үүднээс санаачилсан байдаг. Болж өнгөрсөн үйл явдлыг эргэн дурсвал ийм дүр зураг гарч ирнэ. Тэгэхээр алдарт эхийн одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгө хоёрыг
тус тусад нь шийдэж байжээ.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаас хүчээ авч
эхэлсэн алдарт эхийн одонгийн урамшуулал
хасагдах гэсэн айдас түгшүүр нийгэмд түгэхтэй зэрэгцээд ХНХЯ-ны
төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Алдарт эхийн одонгийн урамшуулал
хасагдахгүй нэмэгдэнэ” гэж залрууллаа. Нийгмийн халамжийн багц хуулийн төслийг
шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд хүүхдийн мөнгө, алдарт эхийн одонгийн
урамшуулал хасагдахгүй нь тодорхой болов
бололтой. Эхийн одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгө улс орны эдийн засаг
сэргэх тусам нэмэгдэх биз ээ. Алдарт эхийн
одонгийн урамшуулалд 2018 оны хувьд төсвийн орлогын 1,7 хувийг зарцуулжээ.
Олон хүнд бодитоор хүрдэг гэж үзвэл их мөнгө биш гэж зарим
эдийн засагчид хэлсэн байна. Адарт эхийн одонгийн мөнгө өө гэж ...