Заамар сумын Засаг дарга сурагчдынхаа оюуны спортод анхаарлаа хандууллаа

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-23 00:27:19

Төв /МОНЦАМЭ/. Заамар сумын Засаг дарга Б.Самбуугийн хүсэлтээр Хүүхэд хөгжлийн “Toya академиас соробан сампингийн сургагч багш У.Номин, Д.Ананд нар ирж, соробан сампин сонирхогч сумын сурагчдад сургалт, лекц хийсэн байна.

Сургалтын үеэр Хүүхэд хөгжлийн “Toya академид соробан сампинд суралцагч Ш.Элбэгзаяа, А.Дөлгөөн нар үе тэнгийн найзууддаа өөрсдийн оюуны спортоор хичээллэж олж авсан эрдэм, авъяас чадвараа үзүүлжээ.

Сурагчид уг оюуны спортоор хичээллэх хүсэл сонирхлыг татсан үр дүнтэй сургалт боллоо хэмээн тус сургуулийн багш, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаа аж.

Эцэг эхчүүд хүүхдээ сургах хүсэл эрмэлзэл дүүрэн үр дүнтэй сайхан лекц, сургалт боллоо хэмээн интернэт мэдээллийн ажилтан Б.Мягмарбат мэдээллээ. Цаашид сумын төвд  Соробан сампингийн сургагч багш бэлтгэж, сумын хүүхэд багачуудыг оюуны спортоор хичээллүүлэх зорилготой байгаа ажээ. 

Холбоотой мэдээ