МУГЖ Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар гурван сарын турш дуулна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-04-24 10:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, баритон дуучин Э.Амартүвшин тавдугаар сард Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт тоглоно.

Тавдугаар сарын 11-29-ний өдөр алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох хөтөлбөр нь гарсан байна. Мөн  зургадугаар сарын 21-нд болох Италийн алдарт Веронагийн задгай театрын тайзнаа болох 97 дугаар фестивалийн үеэр дуурийн дуучин Ч.Бадралтай хамт оролцох аж. Дэлхийн шилдэг 80 дуурийн дуучин гурван сар чуулах фестивальд оролцож буй энэ хоёр уран бүтээлч Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө багшийн шавь нар юм.

Холбоотой мэдээ