Голаны өндөрлөг дэх нэгэн тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэхийг санал болгожээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-24 12:21:02

ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Голаны өндөрлөг дэх нэгэн тосгоныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрээр нэрлэхийг санал болгожээ.


Ийм байдлаар тэрбээр Голаны өндөрлөгт Израил хяналт тавих бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөнд нь талархаж байгаагаа илэрхийлж байгаа аж.


“Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэн, талархаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй” хэмээн Б. Нетаньяху мэдэгдсэн байна. Түүнчлэн зохих төслийг удахгүй танилцуулна гэдгээ тэрбээр мэдэгджээ.


Голаны өндөрлөг дэх тосгоны нэрийг өөрчлөх бус, шинэ тосгон байгуулах талаар яригдаж байгаа юм хэмээн Нетаньяхугийн албан ёсны төлөөлөгч Офер Гендельман хэлсэн байна. 

Холбоотой мэдээ