Нүүн шилжих дадлага сургуульд 420 мянга гаруй иргэн оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-25 10:34:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОБЕГ, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна.


Зарлан мэдээллийн 60 дуут цамхгаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08:00 цагт дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхтэй хамрагдлаа. 


Нүүн шилжих дадлага сургуульд 3200 гаруй нийтийн орон сууц, 120 мянга гаруй өрхийн 420 мянга гаруй иргэн оролцов. Уг дадлага сургуулийн зорилго нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгийн үед өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэж байгаа юм.


Холбоотой мэдээ