Явган хүний зам хаасан 41 газрыг чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 41 газарт зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, чингэлэг, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө.
“Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уул дүүрэгт нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 газар дахь зөрчлийг арилгуулсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил хийж байгаа юм.