“Бидний театр” жүжгийн уралдааны шилдгүүд маргааш шагналаа гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-25 15:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Бидний театр” жүжгийн уралдааныг нийслэлийн дүүргүүдийн дунд хоёр дахь жилдээ зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Уралдааны шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд буюу маргааш Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа болно. 

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг зохион байгуулжээ.

 Хоёрдугаар шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 22,23-ны өдөр болж, театрын урлагийн мэргэжлийн хүмүүс жүжиг тус бүрийг нягтлан шүүсэн байна. Шилдэг жүжиг, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулжээ.

Холбоотой мэдээ