М.Цэрэнжамц агсны нэрэмжит уралдааны бүтээлийг маргааш хүлээн авч дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-25 16:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСГЗ, нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамц агсны нэрэмжит шилдэг бүтээлийн уралдааны бүтээлийг хүлээн авах хугацаа маргааш дуусах гэж байна.

Бүтээлийг  mongolianphotographers@gmail.com цахим хаягаар болон Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбооны байранд файлаар хүлээн авч байгаа ч уралдааны комисс хугацааг наашлуулсан байна. Энэ уралдаанд тэргүүлсэн гэрэл зурагчинг 1.5 сая төгрөг, дэд байр 1 сая төгрөг, гутгаар байр 500 мянган төгрөгийн шагнал урамшилтай нь гэрэл зураг сонирхогч болон мэргэжлийн гэрэл зурагчдад өндөр шагналтайд тооцогдож байгаа юм.  

Монголын гэрэл зургийн хөгжилд амьдралаа зориулж, үнэ цэнэтэй түүхэн баримтат гэрэл зураг үлдээсэн гавьяатай их хүмүүн юм. Фото сэтгүүлзүйн салбарт өөрийн тод мөрөө үлдээсэн энэ хүмүүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор мэргэжил нэгт нөхөд, үр хүүхдүүд нь  энэ уралдааныг ивээн тэтгэж байгаа. Уралдаанд 2018-2019 оны үйл явдлын баримтат гэрэл зургаар оролцохыг дахин сануулж байна.

Холбоотой мэдээ