"Шарын Гол" ХК-ийн хувьцаа хамгийн их буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-25 19:58:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 121,368,906 төгрөгийн үнийн дүн бүхий 540,592 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч, гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Хархорин" ХК-ийн HHN хувьцаа 6.67 хувиар, "ЛэндМН ББСБ" ХК-ийн LEND хувьцаа 3.16 хувиар хамгийн их сайжирсан байна. Харин "Жуулчин Дюти Фрий" ХК-ийн SUL хувьцаа 12.73 хувиар, "Шарын Гол" ХК-ийн SHG  хувьцаа 10.39 хувиар хамгийн их буурав.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.71 хувиар өсөж, 20177.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,339,944,396,286.58 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ