Си Жиньпиныг Цагаан ордонд хүлээн авч уулзана гэдгээ Д.Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 11:17:12

ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпиныг ойрын хугацаанд Цагаан ордонд хүлээн авч уулзана хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар ирэх долоо хоногт БНХАУ-д хүрэлцэн ирж, худалдааны асуудлыг хэлэлцэхээр Хятадын төлөлөгчидтэй уулзах юм. Энэ сарын 30-нд эхлэх яриа хэлэлцээнд Хятад улсаас тус улсын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Дараа нь Хятадын төлөөлөгчид ирэх сарын 8-нд эхлэх яриа хэлэлцээнд оролцохоор Вашингтоныг зорих юм.


Худалдаа, эдийн засгийн асуудлыг зохицуулах яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байгаа хэдий ч зарим асуудал маргаантай хэвээр байгаа тухай Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн өмнө нь мэдэгдсэн. 

Холбоотой мэдээ