Визийн журмыг хөнгөвчлөхийг БНАСАУ-д санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 16:11:08

ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. Жуулчдад виз олгох журмаа хөнгөвчлөхийг ОХУ БНАСАУ-д санал болгосон хэмээн Приморийн хязгаарын амбан захирагч Олег Кожемяко БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна. ОХУ-д хийсэн айлчлалаа Ким Жөн Ун өнөөдөр өндөрлөсөн юм.


“Бид жуулчдад зориулж санал тавьсан. Хүмүүс консулын газар руу явахгүйн тулд баримт бичгээ цахим хэлбэрээр бүрдүүлэн өгдөг болсон. Энэ нь хялбар бөгөөд хурдан байдаг” хэмээн тэрбээр хэлжээ. Визгүй зорчих талаар яригдаагүй болохыг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ