Эрдэнэбулган сумын нутагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-02 22:40:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Мухар жалга гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр өчигдөр орой 23 цагийн орчим орж иржээ. 

Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай өчигдөр орой 23 цаг 30 минутын  үед түймрийн голомт руу явсан байна. Мөн өчигдөр Тариалан сумын Ар тархи багийн Овоот гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т малын 16х7 хэмжээтэй хашаа шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 20 цаг 10 минутад  очиж 4 цаг ажиллаж унтраасан байна.

Тус аймгийн хэмжээнд хуурайшилт их байгаа учраас ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжлохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

 

 

 

Холбоотой мэдээ