“Барилга экспо-2019” өнөөдөр нээгдэнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-02 18:26:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Барилга экспо-2019” олон улсын үзэсгэлэн, яармагийг тавдугаар сарын 3-нд “Мишээл экспо” төвд нээнэ.

Үзэсгэлэнд нийслэл, аймаг, орон нутагт хэрэгжүүлж буй нийт 80 орон сууцны шинэ төсөл, хөтөлбөр танилцуулж, ипотекийн зээлийг хувийн орон сууцанд олгох болсонтой холбогдуулж амины орон сууц барьж төлөвлөж буй байгууллага, ААН зэрэг нийт 120 компани оролцож мэдээлэл өгөх талаар зохион байгуулагчид мэдээллээ. 

Үзэсгэлэнгийн үеэр БХБЯ, Төрийн орон сууцны корпораци, “Тэнхлэг зууч” компани хамтран хийсэн Монгол Улсын 2018-2020 он хүртэлх ойрын гурван жилийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээг тодорхойлсон судалгааг танилцуулах аж. Мөн ипотекийн зээлийн журам, нөхцөл байдлын талаар БХБЯ-наас мэдээлэх нь. Шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон арилжааны банкууд ипотекийн зээлийг хэрхэн олгож байгаа талаар танилцуулна. Үзэсгэлэн яармаг нь төрөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөг болгосноор шинэ орон сууц болон амины орон сууцны эрэлт өсөж буй үед болж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ