"Тавантолгой" ХК-ийн хувьцааны ханш уналттай байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-02 18:36:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 43.168.251 төгрөгийн үнийн дүн бүхий 219.368 ширхэг хувьцаа арилжлаа.

Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байв.

Өнөөдрийн арилжаагаар "Хөх Ган" болон  "Женко Тур Бюро" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол "УБ-Бүк" болон "Тавантолгой" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20.000 ширхэг үнэт цаасыг хоёр тэрбум төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.05 хувиар буурч, 20239.6 нэгжид хүрэв. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

 


Холбоотой мэдээ