Баян-Өлгийн нутгаар тавдугаар сард салхи шуургатай байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-03 12:59:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээнээс гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд салхи шуургатай байх төлөв ажиглагджээ.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн баруун өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үегуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн ихэнх, сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Тухайн сард ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас бууна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр сэрүүсэж шөнөдөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр шөнөдөө 0-5 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, сарын дундаж температур 9-14 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим бaйх ажээ.  

           

Холбоотой мэдээ