Бөхчүүдийг цахимаар бүртгэдэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2019-05-03 21:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооны уламжлалт барилдааны нэг бол арслан цолны хүндэтгэлийн барилдаан юм. Энэ жилийн “Арвайн үндэс” ХХК-ий нэрэмжит хүндэтгэлийн барилдаан Бөхийн өргөөнд энэ ням гарагт болно.

Уг барилдаанд хүч үзэх бөхчүүдийг Бөхийн холбооны фэйсбүүк хуудас буюу цахимаар анх удаа бүртгэж эхэллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, самбо бөхийн спортын мастер, Улсын начин "Дүүгүүр" хэмээх Чүлтэмийн Мөнхтогтохын нэрэмжит залуу бөхчүүдийн барилдаан маргааш Бөхийн өргөөнд болох юм. Энэ барилдаанд барилдах бөхийг мөн цахимаар бүртгэжээ. Цаашид барилдаанд оролцох бөхчүүдийг цахимаар бүртгэж хэвших юм байна. 

Холбоотой мэдээ