Хүн эмнэлгийн барилгыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-07 15:23:49

Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт баригдаж байгаа хүн эмнэлгийн барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай байна.

Нийт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттай барилгын ажлыг "Сизү" ХХК  гүйцэтгэж буй бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон ИТХ-ын зарим төлөөлөгчид,холбогдох албаныхан бүтээн байгуулалтын ажилтай танилцаж чиглэл өглөө.

Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын чанарт анхаарах, эмнэлгийн машины орох гарах гарц, зогсоол, зам талбай, ус зайлуулах хоолойг стандартын дагуу барьж гадна орчныг тохижуулахыг үүрэг болгов.

Дөрөвдүгээр баг эмнэлэгтэй болсноор Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн ачаалал багасах төдийгүй иргэд оршин суугаа газартаа эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэх аж.

  


 

Холбоотой мэдээ