Домог болсон эртний тамирчид

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-25 16:49:36

ВАШИНГТОН. /History/. Эртний дэлхий буюу Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнод орчмын бүс нутагт алдар нэрээ цуурайтуулсан долоон тамирчны тухай цувралаар хүргэж байна.

Гай Аппулей Диокл

Орчин үеийн тамирчдын цалин асар өндөр хэдий ч үүнийг МЭ хоёрдугаар зуунд сүйх тэргээр уралддаг байсан Ромын тамирчин Гай Аппулей Диоклийн шагналын хөрөнгөтэй харьцуулахад өчүүхэн юм. Тэрбээр 24 жилийн хугацаанд 4200 уралдаанд оролцсоноос 1462-т нь түрүүлж, 861-т нь удаалжээ.

Түүнээс илүү амжилт үзүүлсэн сүйх тэрэгчин байсан хэдий ч тэрбээр өндөр шагналтай тэмцээний тэргүүн байрыг алдаж байгаагүй ажээ. Тэрбээр эртний Ромын хамгийн баян эрчүүдийн нэг байсан бөгөөд Пенсильванийн их сургуулийн профессор Петр Стракийн судалгаагаар, тэрбээр тамирчин байх хугацаандаа 36 сая Ромын сестерцийн /зоосон мөнгө/ шагнал хүртсэн нь Ромын армийн бүх цэргийн хоёр сарын цалинтай тэнцэж байжээ. Энэ хөрөнгийг одоогийн бэлэн мөнгөнд шилжүүлбэл 15 тэрбум доллартой тэнцэх аж.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ