Сувилагчид мэргэжил мэдлэгээ дээшлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-05-15 16:05:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын сувилагчдын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас “Инээмсэглэл-Эерэг хандлагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлье” сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, НҮБ-ын Хүүхдийн сан, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газрын санхүүжилтээр Алтай хотноо зохион байгуулжээ. Сургалтад Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 70 сувилагч төлөөлөгч хамрагдлаа.

Мөн үеэр зохиосон “Сувилахуйн ур чадвар ба манлайлал“ сэдэвт сургалтад Уламжлалт анагаах ухааны төв, тус аймгийн 19 сум, гурван өрхийн эрүүл мэндийн төвийн 64 сувилагч тусгай мэргэжилтэн хамрагдаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэв.

Холбоотой мэдээ