Дархан-Уул аймгийн төрөх эмнэлэгт Тайваниас эмнэлгийн хэрэгсэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-14 09:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ 50 ортой Төрөх эмнэлэгийн шинэ байрыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.


Тус аймгийн Засаг дарга С.Насанбат, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар Тайванийн төлөөлөгчийн газар болон Чанхуа Христийн эмнэлгээс эмнэлгийн ор, тэргэнцэр, төрөх ор, хүүхдийн ор зэрэг 50 орчим тооны хэрэгслийг хандивласанд талархал илэрхийлэв.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун, эрүүл мэнд бол хамгийн үнэ цэнтэй. Тайвань, Монголын энэ салбарын хамтын ажиллагаа 15 жил үргэлжилж, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж хандивлахаас гадна эмч, эмнэлгийн ажилтныг сургах, дадлагажуулахад дэмжлэг үзүүлж байна. Энэ удаа Дархан-Уул аймгийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлсэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа хэллээ.

Тайванийн Чанхуа Христийн эмнэлэг 2011 оноос эхлэн жил бүрийн зун Дархан-Уул аймгийн эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн, хичээл сургалт явуулж, туршлагаасаа хуваалцсаар ирсэн бөгөөд Монгол Улсын бусад эмнэлгээс эмч, эмнэлгийн 30 гаруй ажилтанг сургалтад хамруулсан байна.


Холбоотой мэдээ