УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-т хандлаа

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-05-16 12:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Капитал” банкны дампуурсан хэргийг шуурхай судлан, тус банканд хадгаламж эзэмшиж байсан иргэдийг хохиролгүй болгох гомдлоо өнөөдөр АТГ-т хүргүүллээ.


Тэрбээр, “Капитал банк дампуурсны улмаас тус банканд мөнгөө хадгалж байсан иргэдийн 240 тэрбум төгрөг эрсдэлд ороод байна. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу нэн даруй шийдвэрлэж, иргэдийг хохиролгүй болгох ёстой юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийг даргалж байсан. Тухайн үед НДҮЗ-өөс иргэний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудад байршуулах шийдвэр гаргасан юм. Тиймээс иргэдийн даатгалын мөнгийг эрсдэлд оруулсны төлөө УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгах ёстой гэдгийг гомдолдоо тусгасан” гэлээ.

Холбоотой мэдээ