БНСУ руу мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн авч явахгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-05-16 13:10:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д зорчих иргэдийг мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн авч явахгүй байхыг ГХЯ-наас анхааруулав.


Африкийн тахал буюу гахайн халдварт өвчин /African swine fever/-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх сарын 1-нээс БНСУ-ын гаалийн мэдүүлэх хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй гадаадын иргэнийг 10 сая воноор торгох, хилээр нэвтрэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах болсныг тус улсын Хууль зүйн яам мэдээлжээ. Мөн уг өвчнийг БНХАУ, Вьетнам, Монгол Улсаар дамжих магадлалтай хэмээн үзэж, зорчигчдод тавих шалгалтыг чангатгаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ