АНУ-ын шийдвэрт “Huawei” компани тайлбар өгчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 14:50:50

БЭЭЖИН. /РИА Новости/. Манай компанийн эсрэг үндэслэлгүйгээр хязгаарлалтын арга хэмжээ авах нь АНУ-ыг аюулгүй байлгаж, улам хүчирхэг болоход нь туслахгүй хэмээн Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Huawei” компани мэдэгджээ.


Huawei” компанийг хар жагсаалтад оруулах бодолтой байгаагаа АНУ-ын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн юм. Үндэсний аюулгүй байдалд харшилсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаатай холбогдуулан АНУ “Huawei” компани болон тус компанийн 70 хэлтсийг хар жагсаалтад оруулж магадгүй байгаа аж.


Huawei” компанийн үйл ажиллагааг хязгаарлах нь АНУ-ыг илүү хүчирхэг болгохгүй. Ингэснээр АНУ-ыг илүү чанар муутай, өндөр үнэтэй бүтээгдэхүүн ашиглахад л хүргэх юм” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


"Эцсийн дүндээ энэ нь АНУ-ын компаниуд, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нөлөөлнө. Үндэслэлгүйгээр хязгаарлалтын арга хэмжээ авах нь компанийн эрхэнд халдсан увайгүй хэрэг юм" хэмээн “Huawei” компани мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ