Технологийн есөн бүтээлд патент олгов

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2019-05-17 09:37:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газар он гарснаас хойш иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нийт 95 бүтээлд патент олгоод байна.

Үүний 59 нь шинэ бүтээлийнх, 36 нь бүтээгдэхүүний загварынх байв. Тус газарт шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 161 иргэн, ААН, байгууллагаас мэдүүлэг гаргасны 32 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсын нэрийг зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард 25 бүтээлд шинээр патент олгосны 16 нь шинэ бүтээлийнх, 9 нь бүтээгдэхүүний загварынх байв.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 19 нь хими, төмөрлөгийн, 16 нь хүний хэрэгцээг хангах зүйлс, 9 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээврийн салбарынх, 15 нь бусад ангилалд хамаарч байна. 

Холбоотой мэдээ