Монгол сурагч Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Болив улсын нийслэл Сукре хотод 2025 оны долоодугаар сарын 28-наас энэ сарын 3-нд болсон Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас “Эрхэт эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Ирмүүн хүрэл медаль хүртжээ.
Түүнчлэн тус олимпиадад Монгол Улсаас оролцсон “Монгол-Оюу” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Амарсанаа, “Нэст Эдукэйшн” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Эрхэм, “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Түвшинбаяр нар амжилттай оролцсон байна.
Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч программчлах ур чадварын хүрээнд зургаан бодлого бодож өрсөлджээ.
1990 оноос хойш манай
улс Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад жил бүр амжилттай оролцож, 11 хүрэл,
хоёр мөнгө, нэг алтан медаль хүртээд байна.
Мэдээг бэлтгэсэн: Т.Хулан
Холбоотой мэдээ

