Улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалтад 12000 орчим хүүхэд хамрагдана

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-17 15:25:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалт 5 дугаар сарын 15-25-ны хооронд 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад аймгийн хэмжээний 10-18 насны буюу 2001-2009 оны /4-12-р анги/ 12000 орчим хүүхдийг хамруулах юм. 

Эхний өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдийн харьяа бүх ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн зорилтот насны хүүхдүүдийг хамруулна. Дараа нь явуулын үйлчилгээгээр боловсролын байгууллагад хамрагдаагүй, гэрээрээ байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах ажээ. Энэ ажлыг аймгийн ЭМГ-ын удирдлага, зохион байгуулалтын дагуу БСУГ, ЕБС-иуд, ШШГГ, сумдын ЗДТГ зэрэг байгууллага зохион байгуулна.

Холбоотой мэдээ