Гэсэр багш, түүний шавийн шүтээнийг энэ сарын 19-нд суваргад зална

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-17 17:11:42

Архангай /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр номын багш Тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц, түүний шавь Р.Санжаажав аграмба нарын лагшин биеийг гадаалуулах, шашин урлагийн цэнгүүнийг Цахир сумын ИТХ, ЗДТГ, аймгийн Сүсэгтний холбоо санаачлан зохион байгууллаа.

Хоёр багшийн гүдэнг энэ сарын 18 буюу зуны эхэн сарын шинийн 15 хүртэл Цахир сумын төвийн “Гэгээрэхүй” хийдэд байрлуулж, шүсэгтэн олныг мөргүүлэх юм. Харин шинийн 16-ны өглөө хоёр багшийн лагшин шүтээнийг Содномдаржаа хайрханд байх суваргад зална.

Хоёр багшийн лагшин шүтээнийг гадаалуулах өдөр аймаг, сумын цолтой хүчит 64 бөх барилдсанаас аймгийн заан Г.Болдгэрэл түрүүлж, аймгийн арслан Л.Жамбал үзүүрлэж, аймгийн аслан Х.Мэндбаяр, Тариат сумын заан С.Майнбаяр нар шөвгөрсөн байна. 

Соёолон насны морьдын уралдаанд Тариат сумын С.Ганзоригийн хээр түрүүлж, Өндөр-Улаан сумын н.Очирбатын сартай хонгор, Хөвсгөл аймгийн Галт сумын н.Ганхуягийн бор, Чулуут сумын М.Аюурзанын хонгор халзан, Өндөр-Улаан сумын Эрдэнэмөнхийн хүрэн морь айрагдлаа. Уралдааны замд гарсан бүх морийг байлж, эзэн уяачид хоёр багшийнхаа хишгийг хүртээжээ. 

Холбоотой мэдээ