"Аз хур" номын их дэлгүүрт 72 цагийн хямдралтай худалдаа эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-17 17:16:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аз хур" номын их дэлгүүр 72 цагийн хямдралтай худалдаагаа эхэллээ. Өнөө өглөөнөөс ном худалдан авах гэсэн иргэд тус дэлгүүрт дүүрэн байгаа тул, 16 касс зэрэг ажиллаж байна.

Мөн  хөгжлийн бэрхшээлтэй болон хүндэтгэх шалтгаантай хүмүүст тусгайлан үйлчлэх зэргээр номын худалдаандаа соёлтой үйлчилгээг ихэд чухалчилж байгаа нь анзаарагдаж байв. Тухайлбал, гэрээсээ ном захиалагчдад онлайн захиалга, худалдаа хийх боломж гаргажээ. Зориулалтын уут сав, баглаа боодолтой, дагалдах бэлэгтэйгээр номоо худалдахын зэрэгцээ, дугаарлаж зогсоо хүмүүст халуун цай, жигнэмгээр үйлчилж байв.

"Аз хур" номын  дэлгүүр номын энэ худалдаагаа 72 цаг хийх бөгөөд шөнө орой ч ном худалдан авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ