“Байкал опен” ОУТ-ээс манай бөхчүүд 23 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-19 21:29:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Байкал Опен” олон улсын тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болж, Монголын баг тамирчид таван алт, долоон мөнгө, 11 хүрэл медаль хүртэв.


Энэхүү 24 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан зэрэг 13 орны 257 /эрэгтэй 185 эмэгтэй 74/ бөх эрэгтэй 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөв.


Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Э.Сумъяа, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн,  68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар алтан медалийн эзэд боллоо.


Мөнгөн медалийн эздээр эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 86 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Анударь, 57 кг-д Ө.Хонгорзул, 68 кг-д Х.Болортуяа, 76 кг-д Г.Ариунжаргал тус тус тодорлоо.


Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Нямдорж, 74 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Чимгээ, 57 кг-д А.Батцэцэг, П.Шинэхүү, 62 кг-д Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн, 68 кг-д, Э.Цэвэгмид, 76 кг-д Г.Уртнасан нар хүрэл медаль хүртсэн байна.

Холбоотой мэдээ