С.Мөнхбат аварга “Увс нуур” галын ойн барилдаанд түрүүллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-20 10:26:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Увс нуур" үндэсний бөхийн дэвжээ, "Увс нуур гал"-ыг үүсгэн байгуулсны 20 жилийн ой, Монгол бөхийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ням гарагт болж, С.Мөнхбат аварга түрүүллээ.


Монгол бөхийн өргөөнд /2019.05.19/ болсон энэхүү барилдаанд Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, Намсрайн Батсуурь, улсын заан Баттулгын Соронзонболд, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Мягмарын Бадарч, Оргихын Хангай тэргүүтэй хүчтэнүүд барилдав.

 

"Увс нуур” галын түүхт ойн барилдааныг Увс нутгийн хүчтэнүүд өнгөлж  Монгол Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэв. Их шөвөгт харцага Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар шалгарсан байна.

Холбоотой мэдээ