Ш.Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жөн Унтай хэлэлцэхийг хүсэж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-05-20 10:42:59

ТОКИО. /NHK/. БНАСАУ-д хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэхийн тулд тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дахин илэрхийлжээ.


Ш.Абэ, Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нар өнгөрсөн ням гарагт хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзсан байна. Уг уулзалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг юм.


"Энэ асуудлыг шийдвэрлэхэд амаргүй. Цаашид Японы тал санаачилгыг гартаа авна" хэмээн Ш.Абэ хэлжээ. Мөн тэрбээр, Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзаж, илэн далангүй хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд 1977 онд БНАСАУ-ын төлөөлөгчдөд хулгайлагдсан иргэн Мэгүмигийн охин Сакиэ Ёкотатай уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байгааг дамжуулжээ.


Д.Трамп тавдугаар сарын сүүлээр Японд айлчилж, хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхэнтэй 2017 оноос хойш анх удаа уулзана. 

Холбоотой мэдээ