Брюссельд болсон марафон гүйлтэд 137 орны иргэд оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-20 11:49:30

БРЮССЕЛЬ. /TASS/. Өнгөрсөн ням гарагт Брюссельд болсон 20 км-ын марафон гүйлтэд 137 орны нийт 40 мянган иргэн оролцжээ. Энэ удаагийн 20 км-ын гүйлтийн арга хэмжээнд хамгийн их хүн оролцож байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна.


“Гүйлтэд мөн 12 мянга гаруй эмэгтэй оролцож, дээд амжилт тогтоосон. Арга хэмжээнд ийм их хүн өмнө нь оролцож байгаагүй. Жил ирэх тутам оролцогчдын тоо нэмэгдэж байгаад бид баяртай байна” хэмээн  зохион байгуулагчид мөн ярьжээ. 


Гүйлт өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 10:00 цагаас 15:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан төв гудамжуудыг хаажээ. 

Холбоотой мэдээ