Хүүхэлдэйн театрынхан АНУ-д мэргэжил дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-20 14:53:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан соёл урлагийн төслийн уралдаанд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон "Хүүхэлдэйн урлагийн салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь" сэдэвт төслөөр шалгарсан байна.  


Уг төсөл нь, Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачлагыг дэмжих зорилготой энэ төсөл ирэх сараас хэрэгжих юм байна. Тус театрын хамт олон АНУ-ын Коннектикутын их сургуулийн жүжиглэх урлагийн сургуулиас таягт хүүхэлдэй үйлдвэрлэл, утсан хүүхэлдэй хөдөлгөх ур чадвар, 3D болон 7D холограм системийг уран бүтээлд ашиглаж сургах чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр болжээ. Ингэснээр инноваци шингээсэн уран бүтээл хийх боломжтой болно.  

Холбоотой мэдээ