Алслагдсан багийн иргэдэд зориулсан багийн эмчийн байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-21 10:01:04

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын алслагдсан баг болох Моностой 2-р багийн төвд багийн эмчийн байр ашиглалтад орлоо.

Хөдөөгийн алслагдсан малчид, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилго бүхий энэхүү байр нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд анхны тохиолдол юм. Орон нутгийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон энэхүү багийн эмчийн байраар дамжуулан тус сумын төвөөс 20-иод км-ийн зайд, Ерөө голын урд амьдардаг 80-аад өрхийн иргэд үйлчлүүлэх аж. Энэхүү Моностой 2-р багийн төв дэх багийн эмчийн үйл ажиллагааны байр нь улирлын чанартай бөгөөд зун, намрын улиралд үйл ажиллагаагаа явуулах юм байна.  

Холбоотой мэдээ