Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-03-28 15:51:40

Өмгөөллийн “Үлэмж партнерс” ХХК, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэн бүрт хуульч” аяныг энэ оны эхнээс өрнүүлж буй.

Аяны хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус компани үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байгаагаа зарлаж, өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Үлэмж партнерс” ХХК-ийн захирал С.Үлэмж, “Манай иргэдийн хувьд эрх зүйн боловсрол дутмаг учир гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байдаг. Үүний зэрэгцээ иргэн бүр хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөгч авах мөнгө төгрөгийн бололцоо байдаггүй. Тиймээс манай компани ахмадуудад болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн манайтай адил үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ард иргэддээ хамгийн хямдаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөхийг уриалж байна” гэв.

Одоогоор тус компани нь Хөвсгөл, Дорноговь аймагт салбараа нээгээд байгаа аж.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ