Япон, Ираны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-21 11:09:28

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой утсаар ярьж, Япон болон Ираны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгдсэн байна.


Талууд мөн Хятад улсад хүний эрх зөрчигдөж байгаа явдал болон Хятадын “Huawei” компанийг АНУ-ын Худалдааны яамны хар жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцжээ.


“Эдийн засгийн хориг арга хэмжээгээрээ айлган сүрдүүлэхийг оролдож буй АНУ-тай Иран худалдаа хийх бодолгүй байна” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф өмнө нь мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн тухай "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө"-г хадгалан авч үлдэхийн төлөө Европын Холбоо болон Япон ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйд харамсаж буйгаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ